loader
Заг групп вэб сайтад тавтай морил info@zag.mn

Бизнесийн салбарууд

Нүүр / Бизнесийн салбарууд

Барилга угсралт

Заг инженеринг ХХК

Барилга угсралт | Zag Group

Манай компани нь 2014 онд Заг группийн охин компани болж Заг Инженеринг ХХК нэртэйгээр байгуулагдаж зам гүүрийн барилга байгууламж, зам гүүрийн угсралт, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, хүнд машин механизмын түрээс, ачаа тээвэр чиглэлээр нийт 182 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Заг Инженеринг ХХК нь толгой компанийн 26 жилийн мэдлэг туршлагыг эзэмшсэн хамт олонтой нь бидний давуу тал юм. Одоогийн байдлаар тус компани нь Хан- Уул дүүрэгт буй Соёлын өвийн барилга, Чандманийн аманд баригдаж буй тансаг зэрэглэлийн амины орон сууцны Хийморь хотхон, Өмнөговь аймагт байрлах Оюу толгойн төслүүд дээр амжилттай ажиллаж байна. Бид 2017 оны 1 сарын 16-аас MNS OHSAS 18001: 2012 болон MNS ISO 9001:2016 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.