loader
Заг групп вэб сайтад тавтай морил info@zag.mn

Группийн тухай

Нүүр / Бидний тухай
Мэндчилгээ | Zag Group

Мэндчилгээ

Эрхэм хүндэт анд нөхөд, хамтран ажиллагч нараа!

Компаниа танилцуулах ялдамд Та бүхэнтэй учран золгож, мэндчилэх завшаан тохиож байгаад баяртай байна.   

Заг групп холбогдох салбаруудад зах зээлээ өргөжүүлэн тэлж, түүнд эзлэх  байр суурь, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр ирсний үр дүнд зөвхөн мэргэжлийн хүрээнд бус олон нийтэд танигдсан, өрсөлдөх чадвар сайтай групп компани болж хөгжив. Үүнд өндөр мэдлэг, ур чадвар сайтай, зөв хандлагата бүхий манай удирдах болон гүйцэтгэх шатны ажилтнууд, бизнесийн салбарын анд нөхөд, түншүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Иймээс бидний санхүүгийн хүч чадал, удирдлага, технологийн түвшин сайжирсан билээ.    

Үүний үр дүнд өнгөрсөн жилүүдэд тохиолдсон шинэ сорилт бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, харин ч ажлын шинэ хэлбэр, арга барилд суралцаж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө шургуу зүтгэсний үр дүнд группийн хэмжээнд үйл ажиллагаа жигд явж, тус тусын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг бахархан тэмдэглэж байна.

Бид ажиллагсадынхаа нийгмийн байдалд илүү анхаарал хандуулж жил бүр 1-2 хүнд 1-3 өрөө нийт 55 хүнд орон сууц, 30 хүнд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авах, эрх олгож ипотекийн зээлд хамруулах дэмжлэг үзүүлээд байна.

 Бид үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг өнгөрсөн онд хөдөлмөр, бүтээлээрээ тэмдэглэн өнгөрүүлсний дээр энэхүү өндөрлөгөөс группийнхээ ирээдүйг урьдичлан төсөөлж бизнес стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулан батлаж, түүнийгээ хэрэгжүүлэх шатанд ороод байна. Бидний ирээдүйн үр дүнг тодорхойлсон энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд манай ажилтнуудын шаргуу хөдөлмөр, зүтгэл, анд нөхөд, түншүүдийн сэтгэл харамгүй дэмжлэг чухал үүрэгтэй байх болно.  

Ийнхүү бидний үйл ажиллагаа шинэ үе шатанд орж, барилга, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарын үр ашгийг нэмэгдүлэх, уламжлалт зах зээлээ бэхжүүлэх, шинэ зах зээлд гарахын төлөө олон улсад өрсөлдөхүйц бүтээгдүүн, үйлчилгээ экспортлогч компани болж хөгжих зорилт бидний өмнө тулгарч байна. 

Манай хувьцаа эзэмшигчид, хамт олон, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч, захиалагч, оролцогч талууд, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт  итгэл дүүрэн байна.

Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 
Zag Group

Бид юу хийдэг вэ

Заг группийн танилцуулга

Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн “ЗАГ” компани нь 1991 онд Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нийт 11 охин, 2 хөрөнгө оруулалттай компани, 500 орчим ажилтан албан хаагч бүхий   Монгол Улсын томоохон групп компани болон өргөжөөд байна.

Эрхэм зорилго | Zag Group

Эрхэм зорилго

БИД шинэ технологи, аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн үргэлж суралцагч, тогтвортой хөгжигч хамт олон байна.

Алсын хараа | Zag Group

Алсын хараа

Олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлогч компани болно.

Үнэт зүйлс | Zag Group

Үнэт зүйлс

✔ Аюулгүй ажиллагаа ✔ Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар ✔ Мэргэжлийн боловсон хүчин ✔ Хүмүүнлэг, хууль дээдлэх ёс ✔ Нэгдмэл байдал, хамтын хөгжил ✔ Итгэл

Брэндийн танилцуулга | Zag Group

Заг нэрийн тайлбар

Брэндийн танилцуулга

ЛОГО БҮТСЭН ТҮҮХ – 1991 ОН

Манай лого компанийн нэрийн эхний латин "Z" үсгийн хэлбэртэй, дотроо агуулсан бөмбөрцөг нь долгиолсон зураасаар дүрслэгдсэн байдаг. Логоны утга санаа нь эх дэлхийн хязгааргүй орон зай, цаг хугацаанд тулгарах бүхнийг даван туулж, тасралтгүй  мөнхийн хөдөлгөөнд оршин, хөгжиж байхын бэлгэдэл бөгөөд хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, мэргэжилдээ үнэнч шударга байдгийг илтгэдэг юм. Уг логог Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1981 онд уран зураач, Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг 1991 онд үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр тус тус төгссөн  зураач Доржжадамбын ЭРДЭМБИЛЭГ асан дээд сургуулиа дөнгөж төгссөний дараа ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙ, МӨНХИЙН ХӨДӨЛГӨӨН-ийг илэрхийлэн 1991 оны 8 сард зурсан түүхтэй. Тэрээр хожмоо Чингис Хааны хөшөө цогцолбор, Их Майдар, Морин хуур цамхаг зэрэг төслийг санаачлан, бүтээснээрээ монгол түмний хүндлэлийг хүлээсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль хүртсэн эрхэм хүн байсан билээ.

Удирдлагын баг

Б.Нэмэхбаатар | Zag Group

Б.Нэмэхбаатар

ЗАГ ГРУПП

Ерөнхийлөгч

Н.Эрдэмбаяр | Zag Group

Н.Эрдэмбаяр

ЗАГ ГРУПП

Гүйцэтгэх захирал

Х.Лхагвасүрэн | Zag Group

Х.Лхагвасүрэн

ЭНГИС ХХК

Гүйцэтгэх захирал

Г.Ононтуул | Zag Group

Г.Ононтуул

ЗАГ ИНЖЕНЕРИНГ ХХК

Гүйцэтгэх захирал

Д.Чимиддулам | Zag Group

Д.Чимиддулам

ЗАГ ГРУПП

Захиргаа хүний нөөцийн албаны захирал

Б.Батболд | Zag Group

Б.Батболд

ЗАГ ГРУПП

Захирал

Ц. Баярмаа | Zag Group

Ц. Баярмаа

ТТДС, ТТПК

Ерөнхий захирал

М. Сэргэлэн | Zag Group

М. Сэргэлэн

МОНГОЛ КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ

Захирал

Түүхэн замнал

  • 1991 он

    ЗАГ ПҮҮС нэртэйгээр байгуулагдав.

  • 1996 он

    “ЗАГ- КОРЕА” ХХК-г үүсгэн байгуулж такси үйлчилгээг эрхлэв.

  • 1998 он

    Анх удаагаа Монголын ажилчид ЗАГ групп болон Солонгосын жижиг дунд бизнесийн холбооны гэрээний дагуу Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж эхэлсэн.

  • 1999 он

    Анх удаагаа Монголын ажилчид ЗАГ групп болон Японы “Кокэй” барилгын холбооны гэрээний дагуу Япон улсад дадлагажигчаар ажиллаж эхэлсэн.

  • 2003 он

    Монголд анх удаа 9 нүхтэй Гольфийн талбай байгуулав.

  • 2006 он

    Техник Технологийн коллежийг хувьчилж авав. ・“Энгис” ХХК-г байгуулав.

  • 2012 он

    БСШУ-ны Сайдын тушаалаар ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-г байгуулав.

  • 2012 он

    Оюу Толгой төслийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгаран одоог хүртэл ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.

  • 2014 он

    “Заг-Инженеринг “ХХК-ийг үүсгэн байгуулав. ・ТТДС-ийн харьяа Монгол Коосэн Технологийн Коллежийг үүсгэн байгуулав.

  • 2015 он

    Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулав.

  • 2016 он

    Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж Хөвсгөл аймагт жуулчны бааз ашиглалтад оруулав.

  • 2018 он

    ОЮУТОЛГОЙ – ХАНБОГД чиглэлийн 35.1км авто замын төслийн 32м 64м гүүр ашиглалтанд оруулав.

  • 2021 он

    Соёлын өвийн төвийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулав.

  • 2022 он

    Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хайгуулын талбайд “Хандгайт” төсөл эхлэв. ・Өмнөговь аймаг, Цагаан Хадаас Гашуун Сухайт хилийн боомт хүртэлх 18.6 км автозамыг барьж улсын комисст хүлээлгэн өгөв.

    Бизнесийн салбарууд

    Барилга угсралт

    Барилга угсралт

    Барилга угсралт, Инженеринийн байгууламж, Авто зам, гүүрийн байгууламж угсралт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    Дэлгэрэнгүй
    Барилга угсралт
    Уул уурхай

    Уул уурхай

    Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уул уурхайн операторын цогц үйлчилгээг үзүүлж байна.

    Дэлгэрэнгүй
    Уул уурхай
    Боловсрол

    Боловсрол

    Монгол Коосен↠Техник Технологийн Политехник Коллеж↠Техник Технологийн Дээд Сургууль гэсэн гурван шаталсан сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулж...

    Дэлгэрэнгүй
    Боловсрол
    Аялал жуулчлал

    Аялал жуулчлал

    Хөвсгөл нуурын эрэг дээр байгалийн үзэсгэлэнт газар жуулчны бааз байгуулан ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй
    Аялал жуулчлал

    Хамтрагч байгууллагууд

    • MSM
    • Golomt bank
    • Prestige Engineering
    • Monkhor us international
    • Puzzle Haus
    • Top Quality & Good Service
    • ШУТИС
    • BLAST company
    • ARJRoad
    • Nomads
    • Unitel
    • Оюу толгой
    • SGS Mongolia
    • TDB
    • МАК
    • Монцемент
    • Barloworld
    • ADB
    • ЭСТО ХХК
    • Хаан банк
    • Петровис
    • MERA